2016-11-03
Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга
Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно.  Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. 

Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 
1. Цусны эргэлтийг сайжруулна 
2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг
3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 
4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 
5. Наранд түлэгдсэн арьсанд тустай
6. Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана 
7. Өглөө нүүрэндээ мөс тавибал өдөржин таны нүүр сайхан харагдах болно
8. Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно 
9. Орой үдэшлэгт явахынхаа хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно 
10.Унтхынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан,сэтгэл татам болох болно. 
Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл таны нүүр гэрэлтсэн, толигор сайхан болох учир элдэв үнэтэй тос, лосьн хэрэглэх шаардлагагүй. 
Хүйтэн ус болон мөсөөр нүүрээ хэрхэн арчлах вэ
Хамгийн эхлээд нүүрээ цэвэрлэсэн байх хэрэгтэй
 - Үсээ саад болохгүйгээр шуух хэрэгтэй 
 - Гараа дааруулахгүй тулд бээлий өмсөөрэй 
 - Одоо 5-10 минут мөсөөрөө зөөлөн үрээрэй 
 - Хэрвээ та хүсвэл хүйтэн усаар шавшиж болно 
 - Бээлий өмсөхөө битгий мартаарай 
 - Хүйтэн усаар мөн адил 5-10 минут шавшина 
 - Одоо нүүрээ зөөлөн дарж арчаад чийгшүүлэх тос түрхэнэ 
 - Одоо нүүр будалтаа хийхэд бэлэн боллоо
Бичсэн: Enkhzaya106 | цаг: 14:41 | гоо сайхан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax